1-р анги 12 сарын 6 Predicting future - Ирээдүйг урьдчилан төлөвлөх

 Future simple tense - Энгийн ирээдүй цаг

I think, people will ride bikes-  Бүх хүмүүс дугуй унана гэж би бодож байна.


Энгийн ирээдүй цагийг зөв хэрэглэж сурахад маш хялбархан. Хоёр л зүйлийг сайн ойлгож авах хэрэгтэй. Нэг нь ирээдүйд болох үйл явдал гэхдээ хийхээр завдаж байгаа үйлдэл биш. Нөгөө нь ирээдүйд ямар нэгэн зүйлийг хийх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд ирээдүйд хийх үйлдлээ will туслах үйл үгийн тусламжтай илэрхийлдэг. Энгийн ирээдүй цагийн өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.

S + will + Verb + O
Үйлийн эзэн +will + үйл үг + тусагдахуун

Хүүрнэх хэлбэр / Positive form
Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:

to writeto goto see
to doto haveto eat гэх мэт байдаг бол эдгээр үйл үг энгийн ирээдүй цагаар хэлбэржвэл:

энгийн ирээдүй цагаар хэлбэржвэл дараах хэлбэртэй болно.

will writewill gowill see
will dowill havewill eat болно

өгүүлбэрт оруулбал:

will go to RussiaБи Орос явна.
You will understandЧи ойлгоно.
She will come on timeТэр эмэгтэй цагтаа ирнэ.
He will repair his carТэр эрэгтэй машинаа засна.
It will rain tomorrowМаргааш бороо орно.
We will do itБид үүнийг хийнэ.
You will meet the presidentТа нар ерөнхийлөгчтэй уулзана
They will watch this movieТэд энэ киног үзнэ.

Ямар нэгэн зүйлийг урьдчилан төлөвлөсөн ба ирээдүйд тэр зүйлээ хийх гэж байгаа тохиолдолд энгийн ирээдүй цагийг хэрэглэж болдоггүй. Өөрөөр хэлбэл will хэлбэрийг хэрэглэж болдолггүй.

will туслах үйл үг товчилсон байдлаар хэрэглэж болно

`ll write`ll go`ll see
`ll do`ll have`ll eat болно





Comments

Popular posts from this blog

Му 1, Барилгын цахилгаан 1, Гагнуур 1, Бэлэг дурсгалын зүйл урлаач 1

Fruit Lesson 2